Хойд Ирланд ижил хүйстний гэрлэлтийг хуульчиллаа

img

Аравдугаар сарын 22-ны мягмар гаригт Хойд Ирландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн болон үр хөндөлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. 

 

Хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийг энэ онд Лейборист намын гишүүд Британийн парламентад оруулсан байна. Хойд Ирландын Ардчилсан юнионист нам шинэ хуулийн төслийг хориглохыг оролдсон ч эцсийн дүнд хууль батлагдсан байна. 

 

"Эмэгтэйчүүд аюулгүйгээр үр хөндүүлэх эрхтэй болсны дээр ижил хүйстний гэрлэлт Хойд Ирландад хууль ёсны боллоо: Энэ бол түүхэн мөч" хэмээн Лейборист намын тэргүүн Жереми Корбин  мэдэгджээ. 

 

Ийнхүү Хойд Ирланд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилснаар энэ төрлийн харилцааг албан ёсоор зөвшөөрдөг дэлхийн 30 дахь орон болж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hmmmmm:
Horboogiin buzaruuuuuuuuuud shit
2019-10-22