З.Баянсэлэнгийг нэг сар цагдан хорихоор боллоо
2019-10-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өчигдөр /2019.10.21/ ШШГЕГ-ын харьяа  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

 

З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулсан байна. Улмаар түүнийг шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсан гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаан болох хүртэлх нэг сар зургаан хоногийн хугацаанд З.Баянсэлэнгийг цагдан хорих юм байна. Түүнийг ЭХХШТХ-ийн 7.9 1.4, 7.9.2т заасныг үндэслэж хорьжээ.

 

7.9 дүгээр зүйл.Яллагдагчийн үүрэг

 

1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;

 

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно.

 

З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаад буй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хангай хотхоноос улсын төсвөөр авсан байраа сонгуульдаа ажилласан хүмүүст л хувиарласан гээ биз дээ. Ийм гудамжны авгай нар сайд болж төрд гарчаад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байх ч гэж. МОНГОЛЫН ТӨРӨӨ ГЭЖ....
2019-10-23
Ийм л болохоор чинь Монгол СААРАЛ ХАР жагсаалтанд чинь багтаад байгаан юм шүүдээ хэдэн зуун баянсэлэнгийн мөнгөнүүд, эх сурвалж нь тодорхой биш угаагдсан 500 тэрбумаа ЗГ FATF-н өмнө тайлбарла гэсэн байна лээ шүү
2019-10-22
Үгүй Захирагааний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч их хэмжээний ДОЛЛАРтай амеркийн хил дээр баригдсан Шүүгчээ Ингэж шуурхай арга хэмжээ аваагүй байж энэ нэг хүнд юу ч сүржин юм бэ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг биздээ ШҮҮГЧ нараа.
2019-10-22
Зочин:
Ийм хүмүүсээр төрийн алба дүүрч төрөө бариулж байгаа
2019-10-22
Зочин:
Нэг сар бол юу ч биш... Цааш нь ухвал их юм гарахмагадлал бий шүү...
2019-10-22
эрдэнэтийн болон томоохон хэргүүдэд Энэ монгол улсын шүүх яг ингэж ханддаг болоосой, тэгвэл харин ард иргэд шалзанд унасан шүүхийн нэр хүндэд итгэж магадгүй.
2019-10-22