133 их мастерийн өрсөлдөөн
2019-10-22

 

Магнус Карлсен, Фабиано Каруана, Вишванатан Ананд тэргүүтэй 133 олон улсын их мастер оролцсон швейцар системийн хамгийн хүчтэй "FIDE Chess.com Grand Swiss 2019” тэмцээн Английн Дуглас хотноо 12 хоногийн турш үргэлжлэн өчигдөр дүнгээ гаргажээ.

 

Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нийт 11 өрөг тоглосноос 2 хожиж, 6 тэнцэж, 3 хожигдож, 5 оноотойгоор эмэгтэйчүүд дундаа гуравдугаар байр эзэллээ. Мөн олон улсын чансаагаа 23-аар ахиулсан байна.

 

Түүний 11 учраагийн ес нь 2600-гаас дээш чансаатай гээд бодохоор маш өндөр зэрэглэлийн тэмцээн болсон нь тодорхой харагдана.

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин
Гайхалтай. Амжилт.
2019-10-22
Зочин:
Шатар тоглож буй хүн угаасаа тийм харагддаг юм. Дотроо бодож тоглохгүй бол болохгүй шүү дээ. Хажуудаа байгаа хүмүүсийг үл хайрах хэрэгтэй. Өөрөө улс төр ч юмуу Монголын түүх ярьж, бохь зажилж суугаад байрныхаа настнуудтай нэг тоглоод үзээрэй.
2019-10-22
Их зант:
Их зант,биеэ тоогч
2019-10-22
Зочин:
Шатар тоглож буй хүн угаасаа тийм харагддаг юм. Дотроо бодож тоглохгүй бол болохгүй шүү дээ. Хажуудаа байгаа хүмүүсийг үл хайрах хэрэгтэй. Өөрөө улс төр ч юмуу Монголын түүх ярьж, бохь зажилж суугаад байрныхаа настнуудтай нэг тоглоод үзээрэй.
зочин:
Миний Монголын охин улам их амжилт гаргаж номер 1-д дэлхийд бичигдэх болтугай гэж хүсэн ерөөе. Хүүгээ шавь оруулах юмсан /99031529/
2019-10-22