Дорнод аймагт болсон номын баяр
2019-10-22

 

Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, улсын начин, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профeссор (PhD) Г.Пүрэв-Очирын бүтээсэн Номын баярыг түүний төрсөн нутаг Дорнод аймагт зохион байгуулжээ.

 

Номын баяр Төрийн 3 удаагийн соёрхолт, акадeмич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын санд болж ахмад үе, залуучууд, сурагч, оюутнууд зэрэг төрөл бүрийн төлөөлөл оролцсон байна. Г.Пүрэв-Очир нь Монголын спорт, түүний дотор самбо бөх, үндэсний бөхийн төлөө бүхий л амьдралаа зориулж ирсэн бөгөөд нийт 20 шахам ном нийтэлж хэвлүүлсний дийлэнх нь бөхийн сэдвээр гарчээ.

 

Хамгийн анх 1989 онд “Бөхийн лавлах” номоо гаргасан бол хамгийн шинэхэн нь 2019 онд багтаан “Монголын самбо, самбочид” хэмээх хоёр дэвтэр бүтээл гаргаж байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин