Налайхын замыг энэ сарын 29-нд нээхээр төлөвлөж байна
2019-10-22

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.

 

Төслийн хүрээнд :


20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой


3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр


5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас


38 байршилд ус зайлуулах хоолой,


Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.

 


.Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Shuud.mn
Сонин хачин