Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа
2019-10-22

2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хороо шинэ логог танилцууллаа. Энэ логонд олимпийн бамбар, медаль, Францын албан ёсны билэг тэмдэг болдог Марианна эмэгтэйн дүрсийг багтаасан байна. 
 

"Медаль, бамбар, Марианна. Энэ бол Парист болох 2024 оны Олимп болон Паралимпийн шинэ нүүр царай" хэмээн зохион байгуулах хороо Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Мөн анх удаа Олимп болон Паралимпийн лого адилхан байх гэнэ. 

 

"2024 онд Парист Олимпийн бамбарыг хүлээн авснаар Франц улс дүр төрхөө дэлхий даяар харуулна. Энэ бол таны нүүр царай, өөрийгөө ялан дийлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх эрчүүд, эмэгтэйчүүд, тамирчдын нүүр царай байна " хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин