Айл өрхийн түүхий нүүрсийг хурааж, ДЦС-д нийлүүлнэ
2019-10-22

Хууль, хяналтын байгууллагууд хамтран сайжруулсан шахмал түлшний талаар өнөөдөр (2019.10.22) мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 28 хорооны 538 иргэн угаарын хийнд хордож, эмнэлгийн тусламж авсан. Тэдний 8 нь нас барж, 41 нь эмчилгээ хийлгэж байна. Нийт хордсон хүмүүсийн 226 нь бага насны хүүхэд байгаа юм.

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албан дарга, хурандаа Ж.Амгалан угаарын хийнд иргэдийн асуудал цагдаагийн байгууллагын анхаарлын гадна үлдэхгүй, онцгойлон шалгана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр эрсдэлийн зэрэглэлд шилжихгүйн тулд төрийн болон ТББ-ууд тууштай арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ.

 

Өнгөрсөн шөнө түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчлийг илрүүлсэн байна. Айл өрхүүдийн түүхий нүүрсийг хураан, Амгалангийн ДЦС-д тушааж, мөнгөөр нь сайжруулсан шахмал түлш авч өгөх аж. Энэ талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргах юм байна. Түүхий нүүрс түлсэн иргэнийг 300 000-1 000 000, аж ахуйн нэгжийг 3 000 000-10 000 000 төгрөгийн торгууль оноох хуулийн заалттай юм.

 

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Н.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг хэллээ. Харин иргэдийг яндан, зуухны аюулгүй байдлаа хангаж, шахмал түлшний хэрэглээнд онцгой анхаарахыг сануулж байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын 7012 8012,  77 77 5000 дугаарын утсаар сайжруулсан түлш болон түүхий нүүрсний талаар мэдээлэл өгч болно.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Угаасан нүүрсийг зууханд түлж болохгүй. Үйрмэг байх учраас.
2019-10-23
Бодоод бодоод бодын шийр дөрөв:
Цавчаа нь байхгүй болно шүүдээ хөө. Өлөн зэлмүүн, өлөв долов хийсэн, хялтганасан хар Jeep унасан, хэдэн хэдэн авгай хүүхэн цуглуулаад тэжээх гэж зовж буй, тэнгэрээс арай доогуур аж төрөн буй ховдог шунахай ХҮН СҮГНҮҮДийн тархинд яагаад ч иймэрхүү санаа оноо төрөхгүй л болов уу. Улс нийгмийн төлөө хурууныхаа үзүүрийг хөдөлгөх сэтгэл зүрхгүй, хөөрхийдөө энэ хорвоогоос нүцгэн буцахаа мэдэхгүй өрөвдмөөр СҮГНҮҮД
2019-10-22
ммм:
хууль дүрэм гарсан л бол хэрэгжүүл торгох ёстой бол торгох хэрэгтэй
2019-10-22
Бод бод бас дахин бод:
Ингэж ажил болгож байхаар угаасан нүүрс түлүүлэхэд л болно ш дээ. Харин нь ч эсэргээрээ ТЭЦ-ийн түлдэггүй том ширхэгтэйг нь ялгаж авч угаагаад айл өрхөд, нунтагийг нь ТЭЦ-дээ нийлүүлэх хэрэгтэй л байна даа
2019-10-22
Угаасан нүүрсийг зууханд түлж болохгүй. Үйрмэг байх учраас.