Цас орж, хүйтрэхийг анхааруулж байна
2019-10-22

 

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтлоо. Тус аймгийн Шинэ-Идэр суманд шөнөдөө хамгийн их цас орж ажиглалтын талбайд буюу сумын төвд өглөөний 8 цагийн байдлаар 16 см зузаан цастай байна.


Өнөөдөр ихэнх нутгаар цас дахин орж салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр хүрч, хүйтрэн нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.

 

Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаа үүсч болзошгүй тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байлаа.

Shuud.mn
Сонин хачин