Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачиллыг өөрчилнө
2019-10-22

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Дараагаар нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахт төслийг хэлэлцэхээр байлаа. Гэвч хуульч санаачлагач З.Нарантуяа гишүүн байгаагүйгээс хойшлуулав.

 

Тиймээс Я.Содбаатар гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төсөлд мал хулгайхтай тэмцэхтэй холбоотой заалтыг өөрчлөхөөр тусгажээ. Мал хулгайлагчдад оногдох ял шийтгэлийн бодлогыг чангатгах заалтыг тусгасан байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

 

Дараагаар нь УИХ-ын гишүүний захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны заалтад өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд ажлын хэсгийн олонх гарын үсэг зурсныг Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцоллоо. Дүгнэлтээр Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачиллыг яаралтай өөрчлөх дагаж, мөрдөх журмын тухай хуулийг батлуулах юм байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ажлын хэсэг гарч байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан хүмүүсийг байлцуулж, хэлэлцэх хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг дахин өөрчлөх асуудал амархан шийдвэрлэгдэхгүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хурлаар өөр шийдвэр гардаг гэлээ. Ажлын хэсэг уг дүгнэлтийг УИХ-ын даргад танилцуулахаар боллоо. 

 

Ийнхүү Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Раднаасэдчин санаачлаад хурал даргалж байхдаа хэдүүлээ хугацаагн засчийлдаа гээд Ман ийхан зассан бичлэгн байнлээ
2019-10-22