Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна
2019-10-22


Орос, Хятад, Иран улс ирэх 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байгаа талаар Фейсбүүк компанийн тэргүүн, үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдэгджээ.

 

"Сонгуульд нөлөөлөхийн тулд Орос, Иран, Хятад улс илүү нарийн тактик ашиглаж байгааг бид харж байна. Франц, Герман, Европын холбоо, Энэтхэг, Мексикт бид 2016 оноос эхлэн чухал сонгуулиудад гаднаас нөлөөлөхөөс хамгаалах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2020 онд ч энэ үүргээ гүйцэтгэнэ" хэмээн Цукерберг NBC телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Түүнчлэн, АНУ-ын сонгуулийн явцад нөлөөлөх явдал, хуурамч мэдээллүүдтэй тэмцэх аргуудыг сайжруулах хүрээнд ОХУ болон Ирантай холбоотой хуурамч аккаунтуудыг Фейсбүүк компани устгасан  хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин