Твиттер хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ
2019-10-22

АНУ-ын Твиттер  компани олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор хуурамч мэдээлэл түгээхтэй тэмцэхэд чиглэсэн шинэ бодлого боловсруулж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ. 

“Цахим ертөнц дэх хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бид дүрмээ үргэлж шинэчилдэг. Одоогоор хуурамч мэдээлэлтэй тэмцэх шинэ бодлого боловсруулж байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

 

Түүнчлэн  "ноцтой асуудал үүсгэсэн эсвэл мэдээллийн анхны утга санаа, зорилгыг гажуудуулж байгаа, мөн бодит байдалд огт нийцэхгүй, зохиомол үйл явдлыг бичсэн материалуудыг хэвлэн нийтэлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. "Хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж, бие махбодод хор хөнөөл учруулж болзошгүй" мэдээлэлд онцгой анхаарал хандуулна гэж тус компани онцлон тэмдэглэжээ.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин