Л.Энх-Амгалан: НДС-гийн мөнгийг эрсдэлгүй байлгах бодлого гаргамаар байна
2019-10-22

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Нийгмийн даатгалын сан дотор тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол гэмтлийн, ажилгүйдлийн даатгалын гээд дөрвөн сан байгаа. Энэ сангуудаар үйлчлүүлж байгаа  хоёр сая хүн байгаа.  Нийтдаа хоёр их наяд төгрөг эргэлддэг. Энэ бол төсвийн мөнгө биш татварын мөнгө. Энэ мөнгийг аль банкинд даатгуулсан гэсэн маргаан л явдаг. Хамгийн гол нь мөнгөн хөрөнгийг яаж эрсдэлгүй байлгах вэ гэдэг бодлогын асуудлыг оруулж өгөөч гэж би болон жил гуйж байна. Банкинд байршуулсан асуудлаар хэрүүл хийгээд суугаад байна. Хуулинд үнэт цаасны аль нэг хэлбэрээр байршуулж, өсгөж, үржүүлэх эрх нь нээлттэй байгаа. Эрдсэлгүй гээд банк руу хийчихдэг. Төр нь даатгуулагчдынхаа мөнгийг өндөр хүүтэй банкууд дээр байршуулах гээд байдаг. Одоогийн байгаа эрхзүйн орчинд нь хэрэгжүүлж чадах уу. Эрүүл мэндийн даатгалд жил бүр 2.8 сая хүн даатгуулсан байна. Нийгмийн даатгал бол  өсдөг. 

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: 

 

-Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотой ажлын хэсэг гаргаж, шалгуулсан нь зөв шийдвэр болсон гэж бодож байна. Ажлын хэсэг цаашид Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд ач тустай дүгнэлт гарчээ. 2017 оны сүүлчээс Нийгмийн даатгалаас Эрүүл мэндийн даатгалын сан тусгаарлаж ирэхэд 167 тэрбум төгрөг байсан. Харин 2018 оны 12 сарны 31-ны байдлаар энэ хадгаламжийн хөрөнгө 466 тэрбум төгрөг боллоо. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төсвийн мөнгө болж, эрүүл мэндийн үйлчилгээний тусламж, үйлчилгээнд чиглэдэг. Хүүгийн орлогоос 39.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх даалгаварыг бидэнд 2018 онд өгсөн. Үүнийг бид давуулан биелүүлсэн.  Энэ нь бидний зөв бодлого барьж ажилласны үр дүн. Цаашдаа хуулийг боловсронгуй болгох, асуудлыг шийдвэрлэхэд чухал болно.  Бид хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдыг даатгалд хамруулах үүднээс нэг хувь болгосон. Энэ нь эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх болов уу гэсэн тодорхой үр дүн өгөөгүй. ЭМД-ын шимтгэл даатгуулагч  хоёр хувь, ажил олгогч хоёр хувь. Бусад орны ЭМД-ын шимтгэл 18 байдаг юм билээ. Бид чөлөөт үлдэгдлээ банкуудад байршуулж байгаа. Банкны зохистой харьцааг хангасан шалгуур үзүүлэлт тавьж байгаа. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Одоогийн хуулиар Засгийн газрын бонд, Монголбанкны бонд худалдан авах, арилжааны банкинд байршуулах гэсэн  НДС-гийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах гурван боломж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бонд гаргахгүй болсон. Монголбанк зөвхөн арилжааны банкнуудад үнэт цаас худалдан авдаг юм билээ. Арилжааны банкуудад байршуулж байхдаа журмыг өөрчилж өгсөн. Монголбанкны бодлогын хүү, арилжааны зах зээлийн дундаж хүүгээр авч үзэж, мөнгөн хадгаламжийг тогтоон 14 хувийн хүүтэй байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

 

-Монгол хүн эрүүл иргэдтэй байж монгол хүн оршин тогтноно. Гэтэл сүүлийн үед эрүүл мэндийн үйлчилгээ иргэдийн бухимдлыг төрүүлж байна. ЭМД-ын сан ЭМЯ-нд очсон. ЭМЯ бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх газар. Үүнийг зарим мэргэжилтэн эрсдэлтэй гэж байсан. Гэвч ЭМД-ийн сан өссөн байна. Энэ бол ЭМЯ-нд очсоноороо дүн нь доошоо ороогүй байгаа нь талархууштай. ЭМД-аараа иргэд ачаалал, чирэгдэлгүй үйлчилгээ авахад анхаармаар байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Тува якут хавийн юм байгаа. Хужаа түвдүүд л өөрсдөөсөө бусдыг хужаа гэх юм
2019-10-23
Soyo:
Ene yag hujaa.
2019-10-23
Zochin:
Тува якут хавийн юм байгаа. Хужаа түвдүүд л өөрсдөөсөө бусдыг хужаа гэх юм
Зочин:
Энэ Энхамгалан чинь харин ЭМД ын талаар овоо мэдлэгтэй яриад байдаг юм. Хэлснээр хийгээд яваасай даа. Ахиухан мөнгө цугларахаар нь яаж шидтэн барималчдаас хамгаалах вэ
2019-10-23