Согтуурсан үедээ гурван давхраас унаж бэртжээ


Согтуурсан үедээ гурван давхраас унаж бэртжээ.
Тодруулбал "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 20 дугаар байр 9 давхар орон сууцны байрны 3 дугаар давхараас хүн унаж гэмтсэн" тухай дуудлага 2019.10.23-ны өдрийн 00:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт очиход тус байрны 46 тоотод оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны 1 давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул эсэн мэнд буулгаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ