Бразил: Ерөнхийлөгчийн хүү элчин сайдын албан тушаалаас татгалзжээ
2019-10-23

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү Эдуарду Болсонару Вашингтонд суух элчин сайдын албан тушаалд өөрийнх нь нэрийг дэвшүүлэхээс татгалзаж байгаа талаар мэдэгджээ. Тэрбээр Гишүүдийн танхимын хуралдааны үеэр энэхүү мэдэгдлээ хийсэн талаар Globo телевиз мэдээлсэн байна.

 

"Энэ талаар би удаан бодож, олон хүнтэй зөвлөлдсөн. Сонгогчдынхоо талаар ч бодох хэрэгтэй болсон. Энэ санааг сонгогчдын ихэнх нь дэмжээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" хэмээн Эдуарду Болсонару мэдэгдээд эх оронд нь түүнийг "илүү чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа" гэж онцолжээ. 

 

Эдуарду Болсонару Бразилын төрийн тэргүүний гурав дахь хүү бөгөөд одоо Үндэсний конгрессын Гишүүдийн танхимын олон улсын харилцаа, батлан хамгаалахын хорооны даргын алба хашдаг юм байна.  Энэ оны долоодугаар сард төрийн тэргүүн 35 настай хүүгээ АНУ-д суух элчин сайдаар томилох эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэж байв. Энэ шийдвэрийг Цагаан ордны тэргүүн Дональд Трамп дэмжин, энэ нь ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг биш гэж мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нямдоржийн хүү одоо яах бол, татгалзах бол уу үгүй бол уу
2019-10-23
Баруун нутгийн нэг хүн уншаасай
2019-10-23
Шударга зөв шийдвэр гаргасан байна. Монголчуудуул ньшударга байсан. Одоо ямар болсон бол???
2019-10-23