АНУ цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр сэргээхийг БНАСАУ-д уриаллаа
2019-10-23

 

Вашингтон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрт эргэн орохыг Пхеньянд хандан уриалжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн зэвсэглэлийг устгах хорооны хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч Роберт Вуд мэдэгдснийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

"Бид БНАСАУ-ыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байна" хэмээн тэрбээр мэдэгдээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй болох стратегийн шийдвэр гаргавал гэрэл ирээдүйг зааж өгсөн" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Дашрамд дуулгахад, дээр дурьдсан хорооны хурлын үеэр Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чанг Иль Хун мэдэгдэл хийхдээ Солонгосын хойг төдийгүй дэлхий даяар цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөө Пхеньян зогсдог ч АНУ-ын бодлогын улмаас аливаа нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатай болдог хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
АНУ өөрөө цөмийн зэвсэгтэй, хамгийн хүчирхэг армитай баЖ бусдыг зэвсэггй бай гэж шантаажлаад байдаг нь зөв үү???
2019-10-23