Д.Лүндээжанцан: Архийг тэвчдэг Их дүйцэн өдрийг тэмдэглэхийг дэмжиж байна
2019-10-23

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  УИХ-ын стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийнхэн үйл ажиллагааны талаар асуулаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын гишүүд ямар зорилготой, юуг хэрэгжүүлэх талаар үнэт зүйл, эрхэм зорилго болгосон гарын авлагыг боловсруулаад явж байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулав.

 

Дараагаар нь хэлэлцэх асуудалдаа орлоо. Д.Оюунхорол нарын санаачилсан  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Бурханы шашинтай 300 гаруй мянган иргэний гарын үсэг цуглуулан Гандантэгчинлэн хийдээр дамжуулан "Их дүйцэн өдрий тэмдэглэлт өдөр" болгох саналыг ирүүлсэн байна. "НҮБ-аас  "Бурхан шашны их дүйцэн өдөр"-ийг жил бүрийн  тавдугаар сарын 17-ныг тэгш эрх, өв соёл, мэдлэг ухааны өдөр болгон тэмдэглэж иржээ. Монгол өв уламжлал, шашин соёл,үндэсний бахархал  бүдгэрч байгаагаас арван хар нүгэлийг тэвчих, арван цагаан буяныг хураах үйлийн үрд итгэн үнэнч шударга байх монгол хүний ёс суртахууны  үнэт зүйл доройтож байгаагаас эдийн засаг, санхүүгийн хараат бус байдал алдагдаж, 3 сая иргэний сайн сайхан амьдрах боломж хязгаарлагдаж, Монгол Улсын тусгаар  тогтнол заналхийлэх түвшинд хүрч байгаад бид анхаарах ёстой. Бурхан багшийн их дүйцэн өдөр гэхээсээ илүү хувь хүн, гэр бүл, нийгэмд дутагдаж буй зөв хандлага, ёс зүй, эв зохицол, өглөг, тэвчээр, асрал, нийгүүлсэл, бодь сэтгэлийн билэг оюуны үнэт зүйлсийг бүх нийтэд сурталчлан таниулах, түүх, шашин соёл, уламжлалынхаа үнэт зүйлсийг танин мэдэх бахархалт өдөр болгох юм. Эртнээс энэ өдөр монголчууд өөрийн болон бусдын амар амгаланг эрхэмлэсэн буянт үйлийг хөгжөөж ирсэн уламжлалтай тул Бурхан багшийн их дүйцэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болговол нийгэмд зөв хандлага төлөвшүүлэх бодит ажил болно гэж бодож байна. Иймд ажлын хэсэг НҮБ-ын тогтоол болон иргэд олон нийтийн саналыг үндэслэн зуны эхэн сарын шинийн 15-ныг олон нийтийн амралтын өдөр болгон  тэмдэглэн өнгөрүүлдэг болгохоор төсөл боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл соёл, зан заншлаа хадгалан, хамгаалж хөгжүүлэхэд, үр хүүхэд хойш үеэ энэрэнгүй сэтгэлтэй, өвөг дээдсээ хүндэлдэг, эх оронч хүн болгон хүмүүжүүлэхэд, монголчуудын эв нэгдлийг бататгах зэрэг цорын ганц архигүй өдөр болгон тэмдэглэхэд оршино" хэмээн танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Их дүйцэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбоотой "юун шашин, юун баяр, юун амралтын өдөр вэ" гэдэг яриа гарч байна. Гэтэл энэ чинь амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг биш. Олон улсад шашны баярууд их байна. Улаан өндөгний баяраар олон өдөр амардаг гээд сүсэгтэн олон нөгөө талаас тавьж байна. Олон улсад энэ өдрийг энх тайван, оюун санаа, ёс суртахууныг эрхэмлэдэг өдөр болгодог. Эрдэм ухаан, энэрэл нигүүслийг эрхэмлэн дээдэлж, шашин соёлын өдөр болгож жуулчдыг татдаг.  Жишээ нь, БНСУ-д баярын жагсаалыг сонирхол 200 мянган жуулчин ирсэн байдаг. Буянтнуудыг алдаршуулж,  ядууст тусалж, бясалгал хийх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дээдэлдэг гээд олон үйлс байна. Тэгэхээр энэ чухал өдөр 365 хоногт би юу хийж өнгөрөв, аав ээжийнхээ захиасыг санадаг, архи уухгүй ганц өдөр тэвчдэг, боддог, сэтгэдэг өдөртэй болговол тэр нь цааш цаашдаа зөв дадал болох учир би өөрийн эрхгүй дэмжиж байгаа юм. Үндэсний дархлаагаа батжуулж байгаа их ажил юм. Хуучин бид өв тэгш хүмүүжил гээд их олон ажил хийж байгаа юм гэлээ. 

 

Үүний дараагаар санал хураалт явууллаа. Их дүйцэн өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Лүндээ оюунхорол2 хөтлөлцөөд зайл
2019-10-24
zochin:
bayriin odor amraltiin odroos oor yarih heleltseh zuil mash ih baina shuu dee. tosov,ovoljilt, ulsiin or, tatvar geed. edgeeriigee l yarimaar bh yum.
2019-10-23
Зочин:
Архины үйлдвэрүүдийг цөөлөх талаар хэн ярьдаггүй хийдэггүй ........бүгд ашиг сонирхлын асуудалтай
2019-10-23
Ард:
Эд нар ер нь эрүүл ү, амармаар бга бол өөрсдөө насныхаа амралтыг ав, бидэнд амралт багадаагүй
2019-10-23
Зочин:
Ажил хийх өдөр багасаад бна. Төрийнхөн ч яахав цалингаа бүтэн аваад явчих нь Хувийнхан ажил хийлгэхээр хуулийн дагуу илүү цаг өгөхгүйн тулд амраана гэхдээ ажилласан өдрөөрөө цалинждаг болохоор бидний цалин багасна . Хуулиа УИХ гишүүд төрд ажилладаг хүмүүст үйлчилнэ гээд гаргачихаа ч Амралт баярын маргааш ажлын бүтээмж 20 ;30% болдог юм даа. Ихэнх нь ирэхгүй Манай Монголчуудад баяр ерөөсөө тохирдоггүйг Гишүүд маань мэддэг баймаар юм Цагдаагийн мэдээлэлээр гэмт хэргийн гаралт ерийн өдрөөс хэд дахин өсдөгийг мэддэг байлгүй
2019-10-23
хуцаад бай амарч дуусдаггүй юм уу христийн өдрөөр тэгвэл амарьяа
2019-10-23