АН-ын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудлаа
2019-10-23

АН-ын Шинэчлэл хөдөлгөөнөөс өнөөдөр (2019.10.23) мэдээлэл хийлээ.  Тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Намын толгойд гарсан олигархи нарыг замаас зайлж, зай тавьж өгөхийг шаардсан. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “үгэнд ор, үгүй бол намаасаа хөөгд” гэж тулгадаг. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн намаасаа хөөгдсөн. Тиймээс С.Эрдэнийг огцор  гэсэн шаардлагыг тавьж байгаа.  Биднийг өнгөрсөн зургаадугаар сард цагдаад өгч, дарамтлуулж байсан. Өчигдөр бас цагдаагаас дуудлаа. Хэвлэлд ярилцлага өгч, бодит байдлыг хэлснийг нэр төрд халдсан гэж үзсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

С.Эрдэнэ Хандгайтын амыг бүхэлд нь авсан нь үнэн биз дээ. Энэ чинь авлига, дээрмийн гэмт хэрэг мөн биз дээ. Хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг дээрэмдээд авсан. Энэ чинь хулгай биш юм уу. Хүүхдийн паркийн газрын нэг хэсгийг аваад Шонхор тауэр гэгчийг барьсан. АН-ын байр гэж худлаа яриад, энэ бүхэн чинь хулгай. Энэ бүхнийг бид цагдаад өгч шалгуулахаас илүү улс төрийн дүгнэлт хийсэн.

 

АН-ын бланкан дээр гишүүдээ цагдаад өгдөг намын даргатай байна. Манай намынхан ийм увайгүй, мунхаг даргаа огцруулаад явуулах хэрэгтэй. Бодлогогүй, ойрын зайны улс төр хийдэг улстөрчөөр намаа удирдуулаад АН-д хэрэгтэй зүйл болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж, АН-ын дарга С.Эрдэнийг намын даргын суудлыг тавьж өгөхийг шаардлаа.

 

Мөн тус хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнийг 10 дугаар сарын 30-нд халз мэтгэлцээнд дуудлаа. Мэтгэлцээнийг АН шинэчлэгдсэн үү, С.Эрдэнэ цагдаад шалгагдах ёстой юу зэрэг сэдвийн хүрээнд өрнүүлэх гэнэ.

 

Б.Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрдэнэ даргыг мэтгэлцээнд ороцохыг гүнээ хүсэж бна. 10 сарын 30. Айгаагүй бол хүрээд ирээрэй.
2019-10-27
дулмаа:
Залуучууд намаа шинэчилж , Эрдэнэ даргаасаа салахгүй бол сонгуульд ороод ч хэрэггүй. Эрдэнэ тийм л шударга хүн юм бол мэтгэлцээнд ирэх ёстой. Харж л байя.
2019-10-27
zochin:
naad hulgaich bah melhii ochih bolovuu chafahgui de
2019-10-27
идэж уусан юман багтхаа байгаад нүдээрэй гарах гэж юм байгаа биз
2019-10-25
энэ Галиндэв аль нутгийн хүн юм бэ
2019-10-24
Энэ Эрдэнэ нүд ам нь хавдцан ямар сэжгийн харагдана вэ
2019-10-24
Партизан:
Мань мэт нь анх МоАН-ын Орон сууц гудамжны хороон дээр үүрийг нь байгуулаад л гүйж явлаа. Тэр үеийн МоАН, одоогийн С.Эрдэнэ толгойлж буй АН хоёр төрөл арилжсан мэт ялгаатай. Эрдэнийг зайлуулж, АН-ыг анх байгуулагдаж байсан МоАН шиг болгох хэрэгтэй
2019-10-23
Арай ч ийм балай бацаануудын урьлагыг хүлээж авахгүй байлгүй дээ.
2019-10-23
ха ха:
Та хэдэд бүр шаанс байхгүй
2019-10-23
Naadahjin ojihgui medleg bolowsrolgui ymjin manang dagaad l daldagnaj hunii zaawraar l ywj bga ih hurald sogtuu orj ireed agsan tawijj bsn shuu de gishuuded ulaan saidad
2019-10-23
MAN Hoshnogo us AN iig butargalaa yu. Yostoi tui mai hoshnogonuudaa
2019-10-23
нэр:
Наад новш чинь энэ зун Завханы ХАР НУУР гэдэг газар бас нэг залууг усанд алаад хаясан тэрийг яагаад ярихгүй байна нуугд байгаа шүү сайн шалгаарай
2019-10-23
Songuuliin umnu AN iig butargah daalgavartai MAN iin buunii nohod tui mai. Yanhanii sheesnuuded salaavch ogoye
2019-10-23
jak:
энэ бах мэлхий яавч олигтой юм хийхгүй ээ,хүн алсан алуурчин шүү дээ,зайлуулах хэрэгтэй
2019-10-23
Бодол чинь богино байна. Дарвалзах байсан юм бол Батзанданг сонгохгүй, яах гэ Эрдэнэ гэж хулгайчийг сонгосон юм бэ. АН ынхан одоо больчихвол яасан.
2019-10-23