Halloween: Британичууд баярын дараа 18 мянган тонн хулуу хаяна
2019-10-23

 

Аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг Хэллоуины баяраар британичууд их хэмжээний хүнс хог руу хаяна гэж Guardian мэдээлжээ. 

 

Тодруулбал, баярын гол чимэглэл болгон хулуу зүсч ашигладаг бөгөөд энэ жил найман сая гаруй буюу 18 мянган тонн хулуу баярын дараа хог дээр хаягдах аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, британичуудын 40 орчим хувь нь энэ баяраар хулуу худалдан авч, доторхийг нь зүсч аван, хулуун дотор лаа байрлуулж, гэрийнхээ гадаа тавьдаг гэнэ.

 

Гэхдээ ийнхүү хулуу худалдаж авсан хүмүүсийн 60 орчим хувь нь зүссэн хулууг ашигладаггүй, хогруу хаядаг нь саяхны судалгаагаар харагджээ. 

 

Дашрамд дуулгахад, Хэллоуин бол Ирланд, Шотландын эртний уламжлалаас гаралтай, өдгөө олон улсад өргөн тархсан баяр юм. Жил бүр бүх гэгээнтнүүдийн өдрийн өмнө, 10 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг. Сүүлийн 30 жилд энэ баяр Их Британид Зул сар, Улаан өндөгний баярын дараа ордог хамгийн алдартай баяр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain bna uu
2019-10-23