Африкийн орнууд Оросын зэвсэг авахад 14 тэрбум доллар зарцуулжээ
2019-10-23

 

Африкийн орнууд Оросоос зэвсэг авахаар 14 тэрбум ам.долларын захиалга өгсөн гэж Оросын Цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны тэргүүн Дмитрий Шугаев мэдэгджээ. 

 

"Энэ бол хангалттай хэмжээ. Тэр тусмаа сүүлийн таван жил өсөлт эерэг байгаа. Оросын зэвсгийн нийт захиалгын 30-40 хувь нь Африк тивээс ирдэг" хэмээн Шугаев мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн Орос улс Анголд Су-30К сөнөөгч онгоц нийлүүлж дууссан гэдгийг онцолсон байна. 

"Зөвлөлтийн үеэс л эхлэн энэ улс руу цэргийн техник олноор нийлүүлж байгаа, цэрэг техникийн хамтын ажиллагаатай улс" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Мөн Египет рүү "Мистраль" хөлөг онгоцонд зориулсан Ка-52 нисдэг тэрэгнүүдийг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tsergiin darga:
denduu bayn mongol zevsegee solioch deer ueiin xeden tank ak-47 xar aprikuud xeden ter bumiig gargaj bnaa
2019-10-23