Махны нөөц бэлтгэх, экспортыг идэвхжүүлнэ
2019-10-23

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар вөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. Өвөлжилтийн бэлтгэл ажил Дархан-Уул, Увс, Сүхбаатар аймагт сайн явагдаж байгаа аж. Нөөцөнд өвс, хадлан 913 мянган тонн, дарш 3340 тонн, дарс, хужир 40 мянган тонныг бэлтгэсэн нь 70 хувийн явцтай байгаа гэнэ. 

 

Нийтдээ 84,2 сая толгой малаас 67 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ. Тиймээс бэлчээрийн даацаас хэтэрсэн 16 сая гаруй малыг махны нөөц бэлтгэхэд чиглэл өгсөн байна. Мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрийг сайжруулах, мал эмнэлгийн шалгуур хангаж байгаа нөхцөлд махны экспортыг дэмжиж, нэмэгдүүлнэ. Мах үйлдвэрлэл, нөөц бэлтгэл, экспортын үйл ажиллагааг идэвхжүүлэх бодлого барьж байгаа юм. 

 

3 сая толгой малыг, улсын тусгай хамгаалалттай газарт 2.1 сая толгой малыг, хилийн зурваст 1.3 сая толгой малыг тус тус отроор өвөлжүүлэх шаардлагатай байгаа гэнэ.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ulaanbaatariin emegtei:
Bid Miliard hol dawsan hyatad ardiig tejeej diilehgui, balairaad bai,ene odoo yu we, tenegreed baiwal zailaarai
2019-10-24
elbegee:
xuue xulduu saidiin orontsogoo xumuus maxnii uniig diilexee bailaa
2019-10-23
Po:
Kongol hvnii gol hereglee Mahnii vnee buulgaj chadahgui husehgui bol 2020ond Man nam unanaa
2019-10-23