Харсан цагаа бичээд хэзээч баяжихгүй, монголчууд аа
2019-10-24

Монголчууд нэг үе могойн зураг шарелээд л баяжна гэдэгт туйлаас итгэж явсан. Өнөө харин могойн зургаа орхиж хэн нэгэн олны танил хүний зурагтай хуудаснаас зарласан уралдаанд азаа сорьж, харсан цагаа бичицгээх болж. Уучлаарай, харсан цагаа бичээд хэзээ ч баяжихгүй бас аз тань шовойхгүй.

 

Энэ бол кибер гэмт хэрэг. Бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүй авч ашиглан хуурамч аккаунт нээн олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилготой “гэмт хэрэгтэн” дэлгэцийн ард суугаад таны тэнэгийг гайхан толгой сэгсэрч хандалтаа өсгөж суугаа. Нэг харахад тань азтан болно гэж итгэж найдаж лайк дарж нэгдсэн хайртай жүжигчин, дуучны тань зурагтай хуудас “Нэр дэвшигч....” гэсэн нэрээр солигдсон байх вий.

 

Сонгуулийн үеэр олон гишүүнтэй, олон дагагчтай фэйсбүүк хуудсыг мөнгө цохин худалдаж аваад өөрийн пиарт зориулан ашиглах явдал цөөнгүй. Магадгүй таны лайкыг түүний төлөө л цуглуулж байж мэднэ.

 

 

Жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан, Тэмүүжин, Дөлгөөн, Хулан, Мишээл, Ариунцэцэг, Цэрэнболд, Ганчимэг, Шүүдэрцэцэг, Тодгэрэл...дуучин Чулуунчимэг, Түмэн-Өлзий, Рокит Бэй, реппер Жий гээд урлагийнхан хамгийн ихээр энэ гэмт хэргийн золиос болж байна. Гэтэл хамгийн сүүлд Хакухо Даваажаргалын нэр, зурагтай хуурамч цахим хуудас нээгдсэн байна. Дөрвөн цагийн өмнө нээсэн тус хуудсан дахь азтан тодруулна, 10 сая төгрөгийг 10 хүнд хувааж өгнө гэсэн пост дор гурван мянган хүн коммент бичиж,  хоёр мянган хүн лайк дарж, 17 мянган удаа шаре хийжээ. Ингэж олуулаа лайк дарж, шаре хийсний дараа сая төгрөг бүү хэл мянган төгрөг гартаа атгасан хүн алга.

 

Эцэст нь “ориг” эзэн нь хуурамч хуудсыг олж илрүүлснээр өнөөх пост устгагдсан байна. Хайран 17 мянган хүний хүч хөдөлмөр. Хайран итгэл, найдвар...

 

Энэ мэтчилэн хуурамч фэйсбүүкээр бусдыг мэхэлж, залилах хэрэг ихээр үйлдэгддэг. Цагдаагийн байгууллагад хуурамч фэйсбүүк хаягнаас “Орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө” гэж мессенжерээр холбогдож улмаар “Хаан” банкны данснаас нь 2.100.000 төгрөг залилан авсан хэргийг илрүүлж байв.  Мөн “Зээл, виз гаргаж өгнө,  мөнгө шилжүүлнэ “гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тараадаг. Улмаар гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулдаг.

 

Тэгсэн ч монголчууд итгэмтгий дээр нь хаширдаггүй улс. Тиймдээ ч кибер дээрэмчдийн “бай” болсоор байна.

 

 

Хэрэв таныг азтан болгох мөнгө өгөх, урамшуулал олгох санал тавиад хариуд нь гэнэтхэн итгэмээргүй баян болгох төлөвлөгөө танилцуулбал хялбархан аргаар мөнгө олох шуналаа түр дараад Яаж? гэж асуугаарай. Ямар ч боломжгүй, эцэстээ эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирогч болж үлдэнэ шүү гэдгийг л сэрэмжлүүлье.

 

Бас танихгүй хүнээс ирсэн зурваст хариу бүү өг. Ер нь танихгүй хүнийг бүү найзаараа нэм. “Та хойд насандаа хэн болж төрөх вэ, “Та урд насандаа хэн байсан бол”, “Та аль хааны үед юу хийдэг байсан бэ” зэрэг огт хэрэггүй сонжоонд итгэж, түүнийг бүү туршиж үз. Урд насандаа хэн байсан, хойд насандаа хэн болохыг чинь бурхан ч, лам ч мэдэхгүй. Энэ бол зүгээр л фэйсбүүкийн нууц үгийг чинь хуулж авах гэсэн оролдлого, эсхүл фэйж хуудасныхаа хандалтыг өсгөх гэсэн башир арга.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
яахавээ яахав:
Бядны ихэнхи нь усан динэг штээ
2019-10-25
Boli boli:
Ugaasaa ed nar chin songuuliar mongo ogson garuudiig Medeeleliin bvh helbreer surtchilaj mass iin tarhiig yaaj ugaadag bilee. Busad ued n niigmiin neg jijighen heseg ch gesen ene hedeer baysaj l baig l dee.
2019-10-24
Boli boli:
Surjigneed bh iy bnaa. Iim iym hiih n hiigeed uzeh n FB eeree uzeed l bj bna biz. Chuhal iymand sanaa zovj dee.
2019-10-24
зочин:
Монголын улс төрчид аргаа барсан үйлдэл хийх юм Түүний оронд яаж Саарал жагсаалтаас гарах вэ гэж бодохын оронд Бурхан багш дүйцсэний өдөр гэх шиг нэртэйгээс сүртэй нь дээр Хятад Манжаас Халх Монголд хүчээр шарын шашин нэвтэрсний 400 жилийн ойн өдөр гэчихээч тэгвэл онох байлгүй
2019-10-24
зочин:
энэ үхэр монголчууд Феодал зангаа тавихгүй юм даа 21 зуун гарчихаад байхад аль Хятад Манжийн буддын шашинд хэт автсаний гай ийм учираас л хөгжихгүй байгаа юм Монголд Буддын шашин буюу шарын шашин нэвтрээд даруй 400 жил болж байна Өнөөг хүртэл Халх Монголчуудын тархинд Пянзлагдсан
2019-10-24
аз аз аз гэж бичээл дээшээ хараал хэвтээд бай хахаха тэрбум төгрөгний тоог тэрбум удаа шэйрлэнээ яадын тэрбумтан болчих ч юм билүү тэ гэнэнмаануудаа хахаха
2019-10-24
Irgen:
Amar hyalbar argaar mungu oloh belenchleh setgelgeeneesee saltsgaah tsag boljee. Tarhini turaalin ued ilreh shinj temdeg yum. Iim yumand itgej baidag.
2019-10-24
Zuv:
Зөв шүү, бидэнд нойр хоолоо хасаж, зовж зүдэрч байж л мөнгө олно, сайхан амьдрахаас өөр ямар ч арга байхгүй. Сугалаанд оролцож азтан болох, хямдрал зарлаж урамшуулалд нь үнэгүй юм авах гээд шал дэмий юманд итгэх хэрэггүй
2019-10-24