Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ
2019-10-24

 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт таван ханатай гэр шатаж нэг иргэн нас барж, нэг иргэн угаартсан байжээ.

 

Тодруулбал тус дүүргийн 4 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 2019.10.24-ний өдрийн 01:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагыг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 01:09 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Г /42 настай, эрэгтэй/ угаартсан байсныг ЯТТТ-ийн их эмчид, иргэн Б /32 настай, эрэгтэй/ галд түймэрт өртөж нас барсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Бас л Хүрэлсүх буруутай юу
2019-10-24