Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах хуулийн төслийг хэлэлцэж байна
2019-10-24

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд үдээс өмнө хэлэлцсэн ХЭҮК-ийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Гишүүдийн 52,4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. 

 

Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр "2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиудыг хэлэлцэх асуудалд оруулмаар байна" гэлээ. Уг горимын саналаар санал хураалт явуулж дэмжив. 

 

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Одоогийн байдлаар 76 оронд 175 мянган иргэн цагаачилж, ажил хөдөлмөр эрхлэх замаар амьдарч байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gadaadad zorchihod yamar huuli baih bolj baina ? sozializmiin ye shig yavuulahgui geh ni yy ?
2019-10-24
irgen:
tegeed ter huulia todorhoi bicheech !!!! ard tymen medeh estoi bizdee?
2019-10-24