Баянгол дүүрэг мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон уу
2019-10-24

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баатар, В.Алтансүх нар хууль бус автомат тоглоомын газруудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Сүүлийн үед Баянголд дүүргийн 1, 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн мөрийтэй тоглоомын газрыг илрүүлсэн. Энэ нь Баянгол дүүргийг мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон хэмээн харагдуулж байна. Тиймээс Баянгол дүүргийн ИТХ-ын 10 төлөөлөгч эл асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж, даргадаа уламжилжээ. Нийтийн сонсголыг ирэх 11 дүгээр сарын 07-нд явуулах саналыг хүргүүлсэн байна. Үүний дараа УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд хандах аж.

 

Мөрийтэй тоглоомын газар ажилласан гурван хороонд гарсан гэмт хэрэг зөрчлийн 2019 оны эхний 09 сарын мэдээгээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, хулгай, дээрэм, залилангийн хэрэг өсчээ. Гэмт хэргийн тоон үзүүлэлт бусад хороодоос илүү байгааг төлөөлөгч Ж.Баатар хэллээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
тэтгэвэрт гарсан гараагүй хэдэн хурандаа нараа цэгцэлж чаддаггүй юмуу, олон жил хурандаа нар цагдаагынхаа хамгаалалтан доор мөрийтэй тоглолоо одоо болио олон залуус сүйрч байн шүү
2019-10-25
зочин:
Эрдэнэ тэнэгээ сайжруулсан түлш сайн муу гэж балайрч явахаар өөрийнхөө сонгогдсон дүүрэгтээ анхаарч ажлаа.Мурийтай тоглоомын газрууд,шөнийн цагаар архи нууцаар зардаг цэгүүд дүүрэн байгаа шүү.
2019-10-25
Бат:
Мөрийтэй тоглоом өсөлгүй яахав дээ. УБ-ын нэр нөлөө бүхий бүх хүн мөрийтэй тоглож байгаа, Түүнийг дагалдсан маш их хүн бүхий мөрийтэй тоглодог өргөн давхрага бий болчихсон. Хувь хүн ямар нэгэн байранд мөрийтэй тоглодог газар байгуулчихдаг, Түүнийг нь цагдаа илрүүлсэн ч тэр хүн 2 сая төгрөгөөр торгуулаад л болоо шүү дээ. Мөрийтэй тоглоомоос өдөрт хэдэн арван саяаар нь хожиж, олон хүний амь амьдралыг там болгож байгаа шуналт бирдүүдийг шоронд явуулдаг онцгой ялтай болбол таарна.
2019-10-25
Kk:
Erdene vangiin hoshuu
2019-10-24
иргэн:
С.Одонтуяа санхүүждэг
2019-10-24
хар тамхи мөрийтэй тоглоом биеээ үнэлэлт
2019-10-24