Д.Лүндээжанцан: Хариуцлагагүй байгууллагаас болоод хувь хүний хохирч байгаа
2019-10-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагаар нь Архив албан хэргийн хөтлөлтийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Архив дээр албан хэрэг хөтлөлтийн асуудал орж ирж байгаа юм байна. Албан хэрэг хөтлөлт алаг цоог явж байсан. Хариуцлагагүй байгууллагаас болоод хувь хүний эрх асар их хохирч байгаа. Шүүх дээр гурван хүний гэрчээр баталгаажуулж хуульзүйн пактыг тогтоодог ажил олон жил үргэлжилсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд Иргэний албан хэрэг хөтлөлт зөрүүтэйгээс нэг айлын дөрвөн хүүхэд Рэнцэн гэдэг өөр өөр овогтой болсон байсан. Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архив төрийн архивын хэмжээнд ажиллана гэжээ. Эд чинь төрийн архив биш үү гэсэн асуулт тавив. 

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 37 төрийн архив үйл ажиллагаа явуулж байгаа. Баримтыг байнга хадгалдгаараа бусад архиваасаа онцлогтой аж. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Архивын дотоод нөхцөл байдал нэг үеэ бодвол сайжирсан. Энэ жилээс Солонгосын зээлээр 19 орчим сая ам.долларын өртөгтэй тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Цахимжуулах ажил хийгдэж, үр дүнд хүрч байгаа. Төрөлжсөн архивууд дотор иргэний бүртгэл,  хуулийн бүртгэлтэй холбоотой байдаг. Энэ асуудлыг УИХ шийдвэл ирэх жил архивын баримт бичгийг хамгаалах асуудлыг орчин үеийн түвшин хүргэнэ гэж бодож байгаа" гэлээ. 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал авч дууслаа. Архив албан хэргийн хөтлөлтийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг гишүүдийн  дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин