Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэж байна
2019-10-25

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав.  Хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн талаарх байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

Уг хуулийн төслөөр Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхныг байгуулахад шаардагдах барилгын материалыг гаднаас оруулж ирэхэд гаалийн татварыг чөлөөлөх юм. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Барилгын материалыг дотоодын үйлдвэрээс хангах шаардлагатай гэдгийг онцолж байсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин