Сарын хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан 1233 хүнийг олж тогтоожээ
2019-10-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 тушаалаар батлагдсан "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.

 

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд нийт 1177 гэмт хэргийг ажиллагааны явцад илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 1233 хүнийг олж тогтоожээ.

Shuud.mn
Сонин хачин
Ажлаа хийхгүй л байж дээ. Мянга мянгаар нь олоод байгаа бол олох боломжтой л байж. Бөөгнүүлдийм үү яадын, ...снүүд чинь.
2019-10-25