Калифорни: Ойн түймрийн улмаас 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ
2019-10-25

 

Лос-Анжелесаас хойд зүгт байх нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Калифорни мужийн эрх баригчид гаргажээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, ойн түймэр тархсан бүсэд амьдарч буй 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж байгаа аж. 

 

Калифорни мужид гарсан түймэр хоёр мянга орчим га газрыг хамрасан бөгөөд хүчтэй салхины улмаас түймрийг унтраахад хүндрэл учирж байгаа гэнэ. Аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гал түймрийн улмаас 10 гаруй байгууламж шатсан ч одоогоор хохирлын үнэлгээг гаргах боломжгүй байна гэж орон нутгийн захиргааныхан мэдээлжээ. 

 

Гал түймрийг унтраахаар 500 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд Калифорнийн оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

 

Түүнчлэн урьдчилан сэргийлэх үүднээс цахилгаан эрчим хүчийг салгаснаар олон мянган өрх гэрэл цахилгаангүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин