ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа
2019-10-25

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.

 

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.

 

Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тувагийн нүүрсийг зөөх замыг барьж өгвөл Оросууд өдөр шөнөгүй нүүрсээ хямд зөөгөөд Монголоос нүүрс авахаа болино Энэ Баттулга дандаа хоролмаатаж байх юм Эх орноо Монголын аре түмэн үр хүүхдийн ирээдүйг боддог Монгол хүн бол ядаж нэг удаа зөв шийдвэр гаргаж харуулаач
2019-10-28
Zaya ni hayachihsan yumnuud. Zailval taarna
2019-10-27
Манайхны одоогийн дүр төрх ичмээр юмаа Эцэг өвгөд маань Өвсөнд ороовч үхэр тоож үмхэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй гэгчээр гөлөг царайлж энэ муусайн тувачуудтай уулзаж байхдаа яахавдээ Чойбалсантай уулзах гээд Тувагийн тэргүүн ирэхэд нь Монголоос урваж Оросд нийлсэн гэж Чойбалсан өрөөндөө элэгдэж унагаж байсан юм шүү
2019-10-25
Balai yumnuud, uuriinhuu erh ashgiig yarihgui hunii erh ashgiig l yarij bgaa biz
2019-10-25
солиот:
сэтгүүлч ээ, үхсэн элэнцгийн чинь Бүгд Найрамдах Тува Улс вэ, чи бичиг үсэгт тайлагдсан уу
2019-10-25
Салаавч өгөөд явуулаач! Хэрвээ тэр путинээрээ эгийн гол дээр УЦС барихыг зөвшөөрүүлбэл дахин ярилцая гэж хэлээд хөөгөөд явуулаачээ
2019-10-25