Италид бүх нийтийн ажил хаялт болж байна
2019-10-25

Италийн тээвэр, боловсрол, анагаах ухаан болон бусад салбарын үйлдвэрчний эвлэлүүд баасан гаригт бүх нийтийн ажил хаялт зарлалаа. Төрийн болон хувийн хэвшлийнхний ажилтнуудын эсэргүүцэл нь хөдөлмөрийн ерөнхий нөхцөл болон цалинтай холбоотой гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүх нийтийн ажил хаялт тээврийн салбарт ихээхэн хүндрэл учруулсны дээр цахилгаан хангамж, нийтийн үйлчилгээний ажлуудыг хязгаарлажээ. 

 

Пүрэв гаригийн 21:00 цагт эхлэсэн энэ ажил хаялт баасан гаригийн 21:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус улсын төмөр замын компанийн ажилтнууд ч нэгдсэн тул бүс нутгийн галт тэрэгний хуваарь өөрчлөгдөж, зарим аялал цуцлагдсан байна. Харин хурдан галт тэрэгний ажиллагаа хэвийн явагдана гэж Италийн хэвлэлүүд мэдээлжээ.  Мөн ажил хаялттай холбоотойгоор дотоодын болон олон улсын чиглэлийн олон арван нислэг цуцлагдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин