Таны мэдлэгт: Онгоцны тийзийн НӨАТ хэдэн хувь вэ
2019-10-28

Асуулт : Олон улсын нислэгийн тийз худалдан авсан баримтаа бүртгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын дүн нэмэгдэхгүй байна?


Хариулт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1."Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: ...12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;" гэж зааснаар агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын зорчигчийн нислэгийн тийзний борлуулалтын НӨАТ нь "0" %-тай байгаа. Иймд урамшуулал нэмэгдэхгүй, зөвхөн сугалаанд оролцох боломжтой.

Shuud.mn
Сонин хачин