МАН-ын “тарьсан” БАЛАГ
2019-10-28

 

Редакцийн утас дуугарч “Банкнаас 40 мянган юань авах авах гэтэл 10 мянганыг өгнө гэлээ. Учирлаж, гуйж байж 20 мянган юань авлаа. Төв дээрээс нь очоод авах гэтэл “Найман шарга”-ын ченжүүд үүдээр нь  эргэлдэж, байна. Валют “Найман шарга”-ын ченжүүдийн мэдэлд орсон байна” хэмээн уншигч маш ихээр бухимдсан хоолойгоор санал хэллээ. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноо олон улсад зарлуулсан сөрөг үзэгдэл валютын ханшийн өсөлт хязгаарлалтаас ийнхүү эхэлсэн.  Зарим арилжааны банкууд валютын гүйлгээ хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа. Энэ сөрөг үзэгдлийг албан тушаалтнуудын зүгээс хиймэл хөөрөгдөл үүсгэж байна гэж тайлбарлаж байгаа ч амьдрал дээр ам.долларын ханш өссөн хэвээр байгаа.

 

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсноор нийгэм ч хоёр талцаад эхэллээ.ФАТФ Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахдаа ямар нэг хориг тавиагүй хэдий ч эрсдэлтэй орон гэдгийг олон улсад зарлан шийдвэрлэсэн. Тиймээс холбогдох хүмүүс хөрөнгө оруулалт, мөнгөн гуйвуулгай, гүйлгээ хаагдахгүй, хэвийн байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа. Нөгөө талд “саарал жагсаалт”-д орсон нь харин ч эерэг талтай гэж сөрж ярих “даалгавар”-тай хэсэг ч байсан. Олон улсад эрдсэлтэй орноороо зарлуулж санамж авч, хөрөнгө оруулагчдыг нүүрээ бууруулахад хүргэх юуных нь сайн байх билээ. Тэгвэл хоёрын хооронд сааралтахаар нэг мөр “хар жагсаалт”-д орох байсан ч юм шиг, тэдний яриагаар.

 

Эрх баригчдын тухайд “Саарал жагсаалт”-д орсон буруугаа өмнө парламент руу “чихэж”, Ил тодын тухай хуулиар илэрсэн хөрөнгөнөөс болсон гэж мэдэгдэж байгаа. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй нь эрх баригчдын алдаатай бодлогын үр дагавар. Өнгөрсөн хугацааны иргэдэд мэдрэгдээгүй эдийн засгийн өсөлт МАН-аар бус ОУВС-гаар овоглогддог. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг  барьсанаар өнөөдрийн эдийн засийн үзүүлэлтэд хүрсэн.

 

"Бид зүтгэнэ, хамтдаа бүтээнэ" гэсэн МАН-ын сонгуулийн уриа УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан ор тас мартагдаж, албан тушаалын бялуу хуваалтаар үргэлжилсний гор өнөөдөр "саарал жагсаал"-аар илэрч байгаа юм. Тэгээд ч эрх баригчдад алдаагаа засах цаг хугацаа ч үлдээгүй. Ердөө хоёрхон сарын дараа сонгуулийн жил гарч, их улс төр ид идэвхжинэ. Ирэх оны улсын төсвийг хоёр их наядын алдагдалтай болосвруулсныг сөрөг хүчин шүүмжилж байгаа. Ирээдүйгээс олох орлогоо хэт өндөр төлөвлөж болохгүй, үүнээс үүсэх эрсдлийг тооцох хэрэгтэй гэж байгаа ч сонгуулийн амлалтаа тусгах бүрэн эрхийн хугацааны сүүлийн боломж бол ирэх оны төсөв гэдгийг тэд андахгүй. Ер нь аль ч парламентын үед эрх баригчид бүрэн эрхийн сүүлийн хугацааг сонгуульд зориулж төсөвлөдөг бичигдээгүй хуультай. Ирэх оны төсвийн гүйцэтгэл эрх баригчдад чухал бус. 

 

"Саарал жагсаалт"-ын саар үзэгдлүүд валютын ханшийг өсгөхөөс гадна хариуцлага нэхэгдэж байгаа. Тиймээс хэн нэгэнд хариуцлага тооцохоос аргагүйд хүрч, эдүгээ Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг огцруулах УИХ-ын дарга мэдэгдээд байгаа. Ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үед Монголбанкны Ерөнхийлөгчөө огцруулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа.  Ямартай ч 2020 онд төрөөс мөнгөний  бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг өнгөрсөн баасан гаригт УИХ шийдвэрлэсэн.

 

Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилж, чөлөөлөх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ-ын дарга  Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилохтой хамтатган, өмнө удирдлагуудыг чөлөөлнө. Харин дараагийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ гэсэн таамаглалтай зэрэгцээд энэ албан тушаалд горилогчдын сураг ч гарч эхэллээ.  Монголбанкны Ерөнхийлөгчөөр Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нараас томилж магадгүй гэсэн  мессэж явж байгаа юм. Учир нь энэ эрхмүүд мэргэшсэн банкируудаас гадна ажилтайгаа танилцах шаардлагагүй, ажил нь гарт нь орсон, цаашид ч ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэднэ. Харин бусад горилогчдоос Ерөнхийлөгчөөр  томилогдвол улс төрийн томилгоо гэж олон нийт харах нь тодорхой. Нэгэнтээ Монголбанкны мэргэшсэн баг бүрэлдэхүүн ажлаа хэрэгжүүлэх учир гаднаас томилогдох эрхэм ажилтайгаа танилцаж явсаар хагас жил хүрэх төдий хугацаанд албаа хүлээлгэж өгөх юм.

 

Ийнхүү албан тушаалтнуудад хариуцлага тооцож, зарим огцорч, зарим нь шинээр томилогдож, намтрын хуудсаа нэмэх өдрүүд үргэлжилнэ. Харин эдийн засагт ирэх сөрөг үр дагаврыг иргэд л нуруун дээрээ үүрч, “саарал жагсаалт”-ыг давах болно. МАН-ын тарьсан балаг иргэдийн нуруун дээр хэр удаан үргэлжлэхийг таашгүй.

 

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
өмхий малнууд заазалбал таарна.:
Хульхин дээр цэцэг хушган дээр ал гэж мэдэх үү Өмхий малнууд аа.
2019-10-29
AN gedeg gai yamarhuu bolgosonii ur dun.
2019-10-28
иргэн:
Сонгуулийн холимог тогтолцоог батлаад намын жагсаалтаар гараад л ирэх нь ойлгомжтой болчихлоо доо
2019-10-28
Түүхэнд байгаагүй өндөр үнэтэй бензин, олдоц муутай үнэтэй алуурчин түлш, өндөр үнэтэй валютууд эмх замбараагүй авилгалыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн ждү чид авилгачид өндөр үнийн шахаа гээд энэ төр засагт болж бүтэж бга юм нэг ч алга!!! Женкогийнхоо захиалгаар өс хонзонг нь авч хэдэн хүн шоронд хийж гаргаж хийж гаргаж тоглохоос өөр юм алга. Хар тамхи мөрийтэй тоглоомы нь цагдаагийнхан нь өөрсдөө нууцаар мөнгөжиж бдг ичдэггүй гаруудтай удирдоагуудтай сайдуудтай ийм улс саарлаасаа даваад удкү хар жагсаалтанд оролгүйдэ
2019-10-28
Өнгөрсөн 30 жилд хамгийн их хар гай тарисан засаг гэвэл элбэгээ ерөнхийлөгчтэй, зика вирус энхболд их хурлын даргатай алтанхуяг ерөнхий сайдтай төр бсн чинь тэрнээс дор одоогийн засгийн газар ерөнхийлөгч болоод бнда. Их гай тарьж бга худлаа попорсон худал гарууд. Нямка зөнөг өвгөнөөс эхсүүлээд эд нарыг дахин сонгомооргүй бн залиар гараал ирнэдө гайнууд
2019-10-28
иргэн:
Сонгуулийн холимог тогтолцоог батлаад намын жагсаалтаар гараад л ирэх нь ойлгомжтой болчихлоо доо