Бээжингийн шинэ нисэх буудал анхны олон улсын нислэгүүдээ хүлээн авчээ
2019-10-28

Бээжингийн "Дасин" шинэ олон улсын нисэх буудал шинэ горимоор ашиглагдаж эхлэсэн өдрөө буюу 10 дугаар сарын 27-ны бямба гаригаас эхлэн Хонконг, Макао, Тайвань болон бусад улс орнуудаас  олон улсын нислэг хүлээн авсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

 

Нисэх буудлаас анхлан хөөрсөн олон улсын нислэг нь Бангкок хүртэлх нислэг байсан бол олон улсаас хүлээж авсан анхны нислэг нь Их Британиас ирсэн нислэг байжээ.

 

Шинэ нисэх буудал өнгөрсөн сарын 25-наас дотоодын нислэг үйлдэж эхлэсэн бол ийнхүү сарын дараагаас олон улсын нислэг үйлдэх болсон байна.

 

Дашрамд дуулгахад, шинэ нисэх буудал Бээжингийн төвөөс 45 км зайд оршдог, далавчаа дэлгэсэн шонхор шувууг дүрслэн барилгыг барьжээ. Шинэ буудлын зорчигч эргэлт 2025 онд 72 сая, харин ачаа эргэлт 2 сая тонн болно гэж тоооцоолж байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Бээжингийн хувьд Бангкок дотоодын нийслэгт тооцогддог
2019-10-28