АН: "Саарал жагсаалт"-д оруулсан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой
2019-10-28

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Ард нийтийн санал асуулга явуулахгүй боллоо гэж нийтэд зарлаж байгаа хэлбэр. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг явуулснаар УИХ өөрөө батална гэсэн үг. Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна.  Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байгаа. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд кабинетаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна гэлээ.

 

УИХ-аар 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Ирэх оны улсын төсөв эрсдэлтэй байна гэдэг дээр тус зөвлөл шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  театр, музейн барилгын засвар, шинэ барилгад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь 2015 оны нийт хөрөнгө оруулалтын 50-иас дээш хувьтай тэнцэж байна. Үүн дотроо ДБЭТ, ДБЭТ, УДЭТ-ын барилгыг 50 гаруй тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Энэ хоёр барилгыг нураахад төсөвлөжээ гэж харагдахаар байна. Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатарт барихад 152 тэрбум төгрөг төсөвлөжээ. Чингис хаан музуй барихад 53 тэрбум төгрөгийг төсөвлөөд ирэх жилдээ барихаар төсөвлөсөн байна. Үндэсний номын сангийн барилга барихад 10 тэрбум төгрөг, тохижилтийн арга хэмжээнд 39.4 тэрбум төгрөг, сумдад 128 сая төгрөгөөр мотоцикль авах гэх мэтээр тус  тус төсөвлөсөн байна. Тиймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасч тооцох хэрэгтэй хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Улсын төсөв дээр гишүүд тойрог тойргийн төсвөө тусгуулсан учраас чимээгүй байна уу?

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Манай тойрогт 4.5 тэрбум төгрөгийн сургууль, цэцэрлэгийн засварын ажил тавьсан байна лээ. Төрийн нэгдсэн бодлого байх ёстой. Бүх аймаг өөр  өөрийн онцлогтой. Нэг гишүүний горьдлогыг хангах, ямар нэг намын мөрийн хөтөлбөрийг шингээх үүднээс ийм төсөв байж болохгүй.

 

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. АН-ын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Терроризмтой холбоотой, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон. “60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
olon jil chudlaa yrij uls orniig chymraasan Nymdorj yg odoo ogchor. ESaid uundan udaagaad chamgaalaad ,golognood baigaa um ?? ajillaa oligtoi chii esvel ESaid tsug ogchor
2019-10-29
Irgen:
Ynendee shydarga bys yildeltei yamar baigyyllaga temtsdeg ium be.Saaral jagsaaltand orohod shydarga bys yildlee zogsoo gesen bys yy.Tegeheer hen byryytai ve.Gaihaltai .Byryy zuviig yalgaj syraach hymyysee.2 nam bylhai lyivar hiihed hen taslan zogsooh esyoi baisan be.
2019-10-29
ZOCHIN:
NYMDORJID SAARAL JAGSAALTAD ORSON UIL YVTC ,YMAR CH PADGUISHDEE...HARIN PUREVDORJIIN HAIRT AH ELBEGDORJIIN L GAI...
2019-10-28
Нямдорж төрд хэрэгтэй хүн:
Нямдоржийг харахаар л нүд нь хорсоод байдаг юм байна. Шударга чс их ярьдаг шударга хүнд дургүй хүмүүс юм даа энэ АН-ынхан.
2019-10-28
hamgiin adgiin ylas orong syitgegchid?.....:
Tanai nam sig tamiin hyyrainyyd zail!!!!MANAN-taigaan zail?...nobsnyyd hogiin tantangyyd yhdelyyd ard tymenii ylas orniig syitgegchid zail!!!!teneg mangar tolgoinyyd ta naraas bolj ene ylas mehej bna?....
2019-10-28
өөрсдөө зайлаа лалруурдаа
2019-10-28
Ажилгүй хүмүүс үүнээс өөр юу ч хийх билээ
2019-10-28
Нямдоржийг огцруул
2019-10-28
АН-ханы хулгай луйварыг нэг бүрчилэн мэддэг болохоор байлгаад байгаа хэрэг.
2019-10-28
ЧАЦАГА ПҮРЭВДОРЖ ЧИ ХООСОН ТОЛГОЙ ШҮҮ ДЭЭ
2019-10-28
Энэ Ардын нам НЯМДОРЖООС ЯАГААД САЛЖ ЧАДДАГГҮЙ юм бол оо. Бүгд төмсөгдүүлчихсэн юм болов уу
2019-10-28
АН-ханы хулгай луйварыг нэг бүрчилэн мэддэг болохоор байлгаад байгаа хэрэг.