ФОТО: Хотын үе үеийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019-10-28

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтаж, нийслэлийн үе үеийн удирдлагууд өнөөдөр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Монголын Нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, залан, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ. Хүндэтгэлийн ёслолд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын дарга асан Т.Билэг, хотын дарга асан Ц.Батбаяр нарын хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

НИТХ-ын Р.Дагва хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид нийслэлийн өдрөөр иргэдийнхээ дунд тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн иргэдийн оролцоонд тулгуурлан хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын олон ажлууд, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ хийх ажлаа төлөвлөх, хийсэн ажлаа тайлагнах, дүгнэх өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэм дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр, захиргааны байгууллагаас нийслэлийн сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Ингээд энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

 

1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
U:
Ulaan khatsart uu
2019-10-29
U:
Ukhsen atsnuud uymaa
2019-10-29
K:
Ene khotiin udirdlaguud baakhan gazar l khudetgel uzuullee geed yavaad baikhiin doloo buudaliin doljin emeegiind ochson uu
2019-10-29
ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМ АА. МАНАЙХ ШИГ ИНГЭЖ 380 ЖИЛИЙН ОЙГ ЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛДЭГ ТЭНЭГ УДИРДЛАГАТАЙ УЛС ОРОН ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ.
2019-10-28