Хуванцарыг төмсний цардуулан бүтээгдэхүүнээр орлуулна

Оросын эрдэмтэд төмсний цардуулаар аюулгүй хуванцар бүтээсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа экологийн олон асуудлыг шийдвэрлэхэд тустай гэж Комсомольская правда мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төмсний болон буудайн цардуулаар хийсэн нэг удаагийн сав, баглаа боодол нь байгальд бүрэн задрахын дээр ашигласны дараа хүнсэнд хэрэглэж ч болох гэнэ.
Био хуванцарыг бэлтгэх явцад цардуулыг ультра чимээгээр тусгайлан боловсруулж, дараа нь дулааны боловсруулалтанд оруулах аж.
Ийнхүү бэлтгэсэн бүтээгдэхүүнийг уян хатан, ус үл нэвтрүүлэх чанартай болгохын тулд төрөл бүрийн хүнсний нэмэлт нэмдэг гэнэ.
"Био бүтээгдэхүүнээр төрөл бүрийн уут, нэг удаагийн сав суулга, эмийн капсулыг ч бүтээж болно" хэмээн Өмнөд Уралын улсын их сургуулийн магистрант, био бүтээгдэхүүн гарган авсан багийн гишүүн Арам Цатуров ярьсан байна.
Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг шуурхай хийвэл энэ оны эцэс гэхэд шинэ сав, баглаа боодол хэрэглээнд нэвтрэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ