Ирак: Эсэргүүцлийн жагсаалын улмаас 74 хүн амиа алджээ
2019-10-29

 

Даваа гаригт Иракийн Багдад болон өмнөд хэсгийн хотуудад оюутнуудын өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болсон талаар  Al Hadas суваг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр оюутнууд залуусын дунд ажилгүйдэл өндөр байгаа, амьдралын нөхцөл тааруу болон төрийн байгууллагуудад авлига нүүрлэснийг эсэргүүцэн Басра, Эн-Нажафа, Амара, Эд-Дивани, Майсан хотуудад болсон байна. Улмаар даваа гаригт болсон жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлэн Иракийн багш нарын үйлдвэрчний эвлэл нэгджээ. 

 

Үйлдвэрчний эвлэлээс гаргасан мэдэгдэлд дурдснаар "энэ долоо хоногийн туршид Иракийн бүхий л дунд сургуулиудын багш нар ажил хаях" гэнэ.

 

Түүнчлэн Иракийн нийслэлийн дунд болон их дээд сургуулиудын суралцагчид суулт зарлан эсэргүүцэгчидтэй нэгдэж байгаа илэрхийлж, диплом эзэмшсний дараа залуу мэргэжилтнүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, нэн даруй шинэчлэлт хийхийг шаарджээ.

 

Харин тус улсын Боловсролын сайд Соха аль-Али Бек "эсэргүүцлийн хөдөлгөөнд ахлах ангийн сурагчдыг татан оролцуулж байгаа нь байж болшгүй хэрэг" хэмээн мэдэгджээ.

 

"Дунд сургуулиудын захиргаа болон багш нар сурагчдын аюулгүй байдал, амь насны төлөө хариуцлага хүлээдэг. Тэднийг эсэргүүцлийн ажиллагаанд татан оролцуулсан нь байж болшгүй хэрэг" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Хэдийгээр эрх баригчдын зүгээс анхааруулга өгсөн ч нийслэлийн оюутнууд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаанлд нэгдсэн бөгөөд жагсагчдыг тараахаар дуут гранат ашигласан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын нэгнээс элэн Иракийн хэд хэдэн бүс нутагт Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн давалгаа өрнөж, иргэд засгийн газрыг огцрохыг шаардсан юм. Тайван эхэлсэн жагсаал улмаар эмх замбараагүй байдалд шилжин, цагдаагийнхан болон цэргийн албан хаагчидтай иргэд хэдэнтээ ширүүн мөргөлджээ.

 

Өнгөрсөн баасан гаригаас хойш Багдад болон хэд хэдэн бүс нутагт 74 хүн амиа алдаж, 3.6 мянган хүн гэмтэл бэртэл авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин