Япон: Хар салхины учруулсан хохирлыг тооцоолжээ
2019-10-29

 

Ес,10 дугаар саруудад Япон улсыг дайрсан "Факсай" болон "Хагибис" хар салхины улмаас тус улсын хөдөө аж ахуй, загас агнуурын аж ахуйд учирсан хохирлын хэмжээ 170 тэрбум иен 1,6 тэрбум ам.долларт хүрсэн талаар Хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон загас агнуурын яам мэдэгдснийг NHK дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Хагибис" хар салхины улмаас Японы 47 мужийн 38 нь хохирол амсаж, нийтдээ 14 мянган га газрын суулгац сүйтгэгджээ. 

 

Дээрх хоёр хар салхинаас үүдэлтэй үер, хөрсний нурангийн улмаас 90 хүн амиа алдсан бол Японы 20 бүс нутагт 71 голын эрэг болон хамгаалалтын байгууламж сүйдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин