Залуу инженерүүдийн үндэсний чуулганы салбар хуралдаан үргэлжилж байна
2019-10-29

 

 

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах,  залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордны Их танхимд болно. 

 

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”–ы Төрийн ордны Их тамхинд болох нэгдсэн хуралдаанаас өмнө залуучуудын саналыг нэгтгэн Засгийн газарт өргөн барих, баримт бичиг боловсруулах зорилготой 6 салбар хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөжээ. Үүнээс “Барилгын салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 18-нд Барилга хөгжлийн төв дээр зохион байгуулагдсан билээ.

 

Бусад салбар хэлэлцүүлгийн тухайд 10 дугаар сарын 29-ны 09:00 цагт ТЭЦ III –ын хурлын зааланд Эрчим хүчний салбар, 10 дугаар сарын 30-ны 10:00 цагт IT парк дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологи, мөн өдрийн 10:00 цагт Эрдэнэт хотод "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ дээр Уул уурхайн салбарын 1-р хэлэлцүүлэг, 10 сарын 31-ний 10:00 цагт Уул уурхайн салбарын 2-р хэлэлцүүлэг "Корпорэйт" зочид буудалд, мөн тус өдрийн 13:00 цагт Автотээврийн үндэсний төв дээр тус болох юм байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин