Тувагийн нүүрсний төмөр зам Монголоор дөтөлнө
2019-10-29

 

-ОХУ-ын Тувагаас Хятад хүрэх экспортын төмөр замыг Монголоор дайруулан барих тухай ярилцжээ-

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол манай улсад чимээгүйхэн айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийгээд буцлаа.

 

Энэ айлчлалын өмнө оросын хэвлэлүүдэд тэрбээр мэдээлэл өгсөн байна.  “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгджээ. Мөн уулзалтаар  хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрбээр тодруулжээ.

 

 

"Элегестийн нүүрсний ордыг Транссибирийн төмөр замтай холбох Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замын барилгыг РЖД компани нь энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.  Төмөр замыг 4-4.5 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас “Кызыл-Курагино” төмөр замыг концессоор  байгуулах  тухай зөвшөөрлийг баталсан. Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор”, концесс хэрэгжүүлэгчээр Лидер групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%) болон РЖД (5%) хамтарсан компани байх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэх аж.  Кызыл-Курагино  төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжүүлэн Монголын нутагт шинээр баригдах төлөвлөгөөтэй Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбохоор Оросын тал сонирхолтой байгаа юм” хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам барихаар төлөвлөж байсан ч Овоот төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхний арван жилд авто зам барих хувилбартай байгааг онцолсон юм.  Уг төмөр замын шугам нь Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт ч тусгагдсан билээ.

 

 

Айлчлалын үеэрх уулзалтаар ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын “ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн” талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албан мэдээнд дурджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж, Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь Оросын Холбооны Улсын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэдгийг онцолсон байдаг.  Харин энэ хамтын ажиллагаа манайд хэр үр дүнтэй вэ? Үүний цаана хойд хөршийн сонирхол юунд чиглэж, яарч байгаа талаар манай ажиглагчид эртнээс танадаж, ирсэн таамаглал өнөөдөр бодит ажил хэрэг болоход ойртоод  байна.  Учир  төмөр замын ажил нэгэнтээ эхэлж, ажлаа хурдасгахыг Оросууд яарч байхад, манай улс энэ төмөр зам тавигдсанаар харилцан ямар ашигтай байх техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан тооцсон уу?

 

Манай улс ч коксжих нүүрсний нөөц арвин, урд хөршийнхөө том зах зээлд ахиухан нийлүүлэх зорилго өвөрлөдөг. Бид хойд, урд хөршийг холбосон энэ төмөр замаар Тувад мах, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж,  эрчим хүчийг хөнгөлөлттэй импортолж, цаашлаад урд хөрш рүү нүүрсээ их хэмжээгээр борлуулах зорилгодоо хүрч чадах уу, замын дунд "гацсаар" байх уу?

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хэрэггүй зам Оросд л ашигтай
2023-06-03
Үлгэр.
2022-04-09
Байгаль нуураас галт тэрэг хурдаа хасаж саатдаг
2021-02-10
Яриаг ажаад байхад орос монголыг сонирхохоос илүү хятадыг сонирхоод байгаа ажиглагдлаа. Монголчууд хар ухаанаар дүгнэж чадвал монгол үнэгүй бяслаг идэх гарц үүгээр толинд ойгдож
2020-07-25
Чиний тархины оронд жаахан ус бдг бололтой Тува хятадруу нүүрс зөөхөд бид туваруу зөөж яахын усан тэнэг мулгуу маанаг илжиг минь
2019-10-31
хонхорын антеныг нүүлгэчихвэл хонхорын тойрог замыг шулуутгах боломжтой
2019-10-30
төмөр замын балласт доор зам хүчжүүлдэг хавтан дэвсвэл хэчнээн тонн ачаа даана
2019-10-30
Тойруулж тавьбал тээврийн зардал өндөр болдог юм малаа. Монголоор хамгийн дөт болно
2019-10-30
Баттулга гэдэг хун улс тороос далд ороосой
2019-10-30
mongol uls min ene hund yamar gai uchruulsan yum boloo?
2019-10-29
Zochin:
Ene temer zamaar irsen nuursnii vagon butsaxad ni xooson vagon yabaxad ni bid xarin nuursee achaad nuguu xolbox geed baigaa zamdaa gargax bus uu
2019-10-29
Чиний тархины оронд жаахан ус бдг бололтой Тува хятадруу нүүрс зөөхөд бид туваруу зөөж яахын усан тэнэг мулгуу маанаг илжиг минь
zochin:
Гашуун сухайтын төмөр зам хойшлогдоод байгаа шалтгаан. Зүнн баянгийн зам тавьж байгаа нэртэй хэдэн жил болох хооронд тува нар нүүрсээ зөөгөөд эхэлчинэ
2019-10-29
маш зүйтэй хөгжлөөс хоцорлоо хурдан дэд бүтцэд холбогд жуулчины визээр хятадуудаас мөнгө саа, оросоос мөнгө саа хурдан түргэн хөдөл
2019-10-29
БАЛАЙ ЮМ БОЛНО ШҮҮ НААД ТӨМӨР ЗАМ ЧИНЬ
2019-10-29
Үгүй гэвэл тойруулаал тавьчийшдээ ОХУ Хятад 2, энэ завшааныг ашиглаад харин ОХУ-р нүүрсээ дайруулж Владивосток хүргэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй тэгж чадвал манай өндөр чанартай кокс нүүрс Япон Солонгос цаашлаад дэлхийд гарах бусуу, хүссэн ч хүсээгүй ч бид интеграцчилалд 2 хөрштэйгээ орж л таарна, харин яаж зөв хөдлөх вэ гэдгээ л маш нарийн тунгааж тоглох хэрэгтэй дээ
2019-10-29
Тойруулж тавьбал тээврийн зардал өндөр болдог юм малаа. Монголоор хамгийн дөт болно
Hutsaach ee, pihluu gej...
2019-10-29
yu l blood bn da jaahan hvvhed baitugai teneg hvn ch gaihmaar ug ni ardchilaliig demjdg yumsan erkh chuluut ardchilsan mgl uls bgaasai gj hvsdeg shu bi blon manai geriinhen ah dvvs nz nuhdiin min hvsel
2019-10-29
zochin:
Ulsaa horlosoor, Hadamynhaa daalgavaryg unencheer bieluulj bn daa.
2019-10-29
монгол ялсаан
2019-10-29
имий хорлонтой хогийн ерөнхийлөгчтэй улс да бид
2019-10-29
Unshigch:
Hariu d ni Egiin gol, Selenge-iin usan tsahilgaan stantsuudaa shiiduulehee medej baigaa bolov uu
2019-10-29
Zochon:
Tuva nart mongol ah nar tuslah bailguidee.eniigchin ih hural medhees ernhiilogch medhguishuu
2019-10-29
Bold:
Orsuud nuursee China ruu gargahiin tuld Mongoloor dairuulna Harin manaihan China ruu gargahiin orond Orosuu oruulaad butcaad China ru yavuulna Deer baigaa hulgaichuud bur ene saihan Uls ornoor togloj duusahna ee Ertuntciin shivchig boloh n
2019-10-29
монгол ялсаан
Усан цахилгаан станцынхаа асуудлыг шийдэж байж наад төмөр замынхаа асуудлыг яриачээ!
2019-10-29