“Эрчим хүчний салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
2019-10-29

 

 

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 11 дүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.29/ “Эрчим хүчний салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг "ДЦС-3" ТӨХК-ний байранд боллоо.

 

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт ЭХЯ, Эрчим Хүчний Зохицуулах хороо, Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо, эрчим хүчний төрийн өмчит болон хувийн хэвшлийн 30 гаруй компани, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, орон нутгийн эрчим хүчний компаниудын залуу инженерүүдийн төлөөлөл оролцов.

 

 

Хэлэлцүүлэгт УИХ гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Н.Учрал, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга бөгөөд Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны ерөнхийлөгч А.Тлейхан нар оролцож салбарын бодлого түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч үг хэлэв.

 

Уг хэлэлцүүлгээр Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт сэдвээр ЭХЯ-ны ахлах мэргэжилтэн И.Лувсанцэрэн, Эрчим хүчний салбарын тарифын зохицуулалт, зах зээлийн асуудал сэвдээр Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбулган, залуу инженерүүд ажиллаж байгаа байгууллага дээрээ цаашлаад эрчим хүчний салбарт хэрхэн өөрчлөлт хийх боломжийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ний тооцооны инженер А.Чойдорж, “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв”-ийн ерөнхий инженер Э.Баяржаргал, “ДЦС-4” ТӨХК-ний станцын ашиглалтын инженер Г.Бямбажав, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний технологийн холболтын албаны дарга Т.Мөнхболд, ШУТИС-ийн ахлах багш Доктор (PhD) Д.Үлэмж, “Эм Си Эс Интернэшнл” ХХК-ний инженер Н.Цэрэнтогтох нар илтгэл хэлэлцүүллээ.

 

Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаа НАМЗХ-оос илэрхийлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Pu pa:
Gar utsaa doliison malnuud l bna da
2019-12-05
нар салхины цахилгаан үүсгүүрүүдийг дэлхийн эйр кондишны урсгалд сөргөөр нөлөөхгүйгээр шийдээч
2019-11-05
Tsunkh barigch uulzajdee
2019-10-30
Зочин:
За одоо болье юм бухэнд ардын нам орж байна даа
2019-10-29