“Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурлаа
2019-10-29

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан” өндөрлөж, талууд протоколд гарын үсэг зурлаа.

 

 

Хуралдаанд ОХУ-ын талаас Онцгой байдлын дэд сайд Денисов Илья Павлович тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

 

 

Хамтарсан хуралдаанаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв хоорондын “Хамтран ажиллах гэрээ”-д гарын үсэг зурахаар тохиролцлоо.

 

 

Мөн “Таван бүсийн Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон юм.

 

 Одоогоос 24 жилийн өмнө буюу 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 17 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин