Махны өргөтгөсөн "гулууз" арга хэмжээ зохион байгуулагдаж байна
2019-10-30

 

Махны өргөтгөсөн худалдаа 2019 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд болно. Өнөөдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн "Амин хүнс" худалдааны төвд болно.

 

1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

 

2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

 

3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

 

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

 

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

 

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана. 

 

Махны үнийн судалгаа /2019.10.30-ны өдрийн өглөөний 7.30 минутын байдлаар/

 

Хүнсний зах

Бөөний үнэ

Жижиглэнгийн үнэ

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

1

Хүчит шонхор зах

4200-5000

6500-6700

5000-6300

4500-5000

6800-8500

7500-8000

7500-10000

7000-8500

       

/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/

 

2019.10.29-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр  махны нийлүүлэлт хэвийн байна. Адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байдал ажиглагдаж байна.  /Хүчит шонхор зах/

 

Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлэгдэж буй амьд мал, махны талаарх мэдээлэл /2019.10.28-10.29-ны өдрийн байдлаар/    

             

Нэр, төрөл

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Дайвар түүхий эд

Нийт дүн

 1.

Амьд мал /тол/

 

65

22

3133

1167

 

4387

2

Мах /тн/

5.2

129.3

49.5

53.8

18.8

19.9

256.6

 

/Эх үүсвэр: Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Shuud.mn
Сонин хачин
Малчид хотноосоо малаа зарж бол 4000 зармаар арай үнэтэй
2019-11-01