Том оврын автомашинууд мөргөлдөж их хэмжээний түлш асгарчээ
2019-10-30

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин  мөргөлдсөн осол гарчээ.

 

Ослын улмаас зуурмагийн автомашины түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарч байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:48 цагт очиж, автозамын зорчих хэсэгт асгарсан дизель түлшийг саармагжуулж, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн байна.

 

Shuud.mn
Сонин хачин