Ундны усны хомсдол нүүрлэх аюултай 10 хот 
2019-10-31


Хүн төрөлхтөн хэдхэн жилийн дараа ундны усны хомсдолтой нүүр тулна гэж эрдэмтэн судлаачид анхааруулсаар олон жилийн нүүрийг үзэж байна.  НҮБ-ын мэдээлснээр дэлхий даяар 10 хүн тутмын дөрөв нь цэвэр усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа аж. Харин тун удахгүй ундны усны хомсдолд орох хотуудыг судлаачид нэрлэжээ. 


Кейптаун, ӨАБНУ

 

 

2017 болон 2018 онуудад Кейптаунд нөөцлүүр дэх усны түвшин 13,5% болж ундны усны хомсдолд орж байлаа. Ингэснээр дөрвөн сая хүн амтай хот хямралын ирмэг дээр тулж ирсэн юм. 

 

Хэдийгээр энэ хот усны хатуу хэмнэлт мөрдөн, хур тунадас зохиомлоор оруулах зэргээр нөхцөл байдлыг зохицуулж чадсан ч усны нөөцийн тал дээр бүрэн аюулгүй болоогүйг судлаачид онцолсон байна. Нөөцлүүр дэх усны түвшин 50 орчим хувьтай байгаа аж. 


Мехико, Мексик 

 

 

Мехико хотын усны асуудал энэ хотын газарзүйн байршилтай холбоотой юм. Хотыг усны эх үүсвэргүй хөндийд байгуулсан бөгөөд усны ихэнх хэсэг нь газар доорх нөөц саванд  байдаг аж. 


Энэ нөөцлүүр рүү хийж байгаагаасаа хоёр дахин их ус гарган авдаг тул нөөцлүүр аажмаар багасч, улмаар хотын ядуу амьдралтай оршин суугчдын дунд хямрал үүсч болзошгүй гэнэ.

 

Каир, Египет

 

 

Каирын усны гол эх үүсвэр нь Нил мөрөн. Египет улс бараг бүхэлдээ Нил мөрнөөс хамааралтай бөгөөд энэ улсын усны хэрэгцээний 97 хувийг энэ голоос авдаг юм байна. 

 

Гэвч Каирын хүн амын тоо эрчимтэй өсч, ирэх 50 жилд хүн ам хоёр дахин өснө гэсэн тооцоолол гарчээ. Ингэснээр ердөө 2025 он гэхэд Каир улс ундны усны хурц хомсдолтой нүүр тулна гэж эрдэмтэд үзэж байна. 


Түүнчлэн хог боловсруулах асуудал, ус хангалттай цэвэршүүлж чаддаггүй зэрэг нь ундны усны гол эх үүсвэр болсон Нил мөрнийг бохирдуулж байгаа аж. 


Токио, Япон

 

 

Ундны усны асуудалтай нүүр тулсан дэлхийн том хот бол Токио. Энэ хот цас, нуур, гол, хүчтэй бороо ордог дөрвөн сар гээд усны газрын бус эх үүсвэрээс бүрэн хамааралтай аж. 


Жакарта, Индонез

 

 

Индонез улс усны бохирдлын хүндхэн асуудалтай нүүр тулаад удаж байна. Энэ улсын нийт усан сангуудын 70 орчим хувь нь ихээхэн бохирджээ. 


Харин нийслэл Жакарта хотын оршин суугчдын тал хүрэхгүй хувь нь л ус дамжуулах хоолойгоос ус авах боломжтой байдаг гэнэ. 


Түүнчлэн Жакарта хот дэлхийн хамгийн хурдан живж байгаа хотуудын тоонд багтдаг бөгөөд одоогийн байдлаар далайн түвшнээс доош 40 хувьд хүртэл суусан аж. Жил бүр энэ хот 7-20 см сууж байдаг нь хөрсний ус ашиглахад асар их хүндрэлтэй тулгарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. 


Сан-Паулу, Бразил

 

 

Энэ хотод 2014 онд усны асуудал нэн хурцадаж, нөөцлүүр дэх усны хэмжээ  гурван хувиас доош буурсан байв. 


Улмаар усны нөөц 20 гаруй өдрийн хугацаанд тасалдаж, цагдаагийнхан үймээн үүсэхээс сэргийлэн ус түгээх машиныг хамгаалалан дагалдан явж, иргэдэд тараадаг байжээ. 


Энэ хямралын гол шалтгаан нь 2014-2017 оны хооронд Бразилд нүүрлэсэн ган гачиг гэж үздэг. Мөн Амазонкийн ойг ихээр сүйдлэж байгаа нь Сан-Паулугийн усны гол эх үүсвэрийг устгана гэж эрдэмтэд үзжээ. 


Бээжин, Хятад 

 

 

Greenpeace East Asia  байгууллагын шинжээчдийн гаргасан 2017 оны тайланд өгүүлснээр Бээжин хотын усны 40 хувь нь ашиглах боломжгүй болтлоо бохирджээ. Түүнчлэн энэ хот жил бүр 10 см орчим доош сууж байгаа нь хөрсний ус ашиглах боломжийг боомижл байгаа юм. 


Усны эх үүсвэрийн хүртээмж хурцадмал байгаатай холбоотойгоор БНХАУ өмнөдөөс умард руу ус тээвэрлэх төслүүдэд хөрөнгө оруулдаг хэдий ч энэ төслүүд ирээдүйд асуудлыг шийдэж чадахгүй гэж судлаачид үзжээ. 

 

Бангалор, Энэтхэг

 

 

Хотын зарим дүүргүүд, тэр дундаа төвөөс алслагдмал хэсгүүдэд оршин суугчдад ундны ус хүртээмжгүй байдаг гэнэ. Эдгээр дүүргүүд хотын гол судалтай холбогдоогүй учир хуурай, халуун цаг агаартай үед усны нөөц маш хурдан хугацаанд дуусдаг аж. 


Улмаар энэ хотод “усны мафи” гэх бүлэглэл үүссэн бөгөөд тэдгээр нь оршин суугчдын гэрт ус хүргэж өгөн асар их мөнгө шаарддаг гэнэ. 


Мельбурн, Австрали

 

 

Мельбурн хот Австралийн түүхэн тохиосон хамгийн том ган гачгийн улмаас 1997-2009 оны хооронд ихээхэн хүндрэлийг туулжээ. 


Тэрхүү хямралаас хойш нөхцөл байдал дээрдсэн ч ой мод ихээр устгаж байгаатай холбоотойгоор энэ хотод дахин усны хомсдол нүүрлэнэ гэж судлаачид үзсэн байна. 


Лондон, Их Британи

 

 

Хур тунадас их ордгоороо алдартай Лондон хот энэ жагсаалтад орсон нь гайхмаар. Гэхдээ энэ хот олон шалтгааны улмаас усны хомсдолтой нүүр тулна гэж судлаачид үзжээ. Тэр дундаа хүн амын хэт өсөлт усны эх үүсвэрүүд бохирдох нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд ердөө 25 жилийн дараа Англи даяар усгүй болно гэж эрдэмтэд таамагласан байна. 

 

Г.бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
хамгийн их ус хэрэглэдэг салбар хөдөө аж ахуй
2022-01-23
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй.таамаглаж тогтоодог
2022-01-23