С.Батцэцэгийн багшийн нэрэмжит тэмцээн боллоо
2019-10-31

Чөлөөт бөхийн дасгалжуулагч, аймгийн начин Д.Дондовын нэрэмжит "Ирээдүйн одод-2019" өсвөр үеийнхний чөлөөт бөхийн тэмцээн Архангай аймгийн Хашаат суманд амжилттай боллоо.

 

Д.Дондов нь өдгөө аймгийнхаа БТСГ-т ахлах дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг бөхийн замд анх хөтөлсөн унаган багш нь юм.

 

Тус тэмцээний охид, хөвгүүдийн нийт 20 жин тус бүрт түрүүлсэн тамирчны багшид Архангай аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Н.Алтаншагай мөнгөн шагнал хүртээсэн байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Баярлалаа
2024-04-14