“Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрт гал гарчээ

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийг түшиглэн байгуулагдсан "Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ.
Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлага 2019.10.30-ны өдрийн 19:15 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ