Филиппинд хүчтэй газар хөдлөлт болжээ
2019-10-31

Филиппинд 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээллээ. 

 

Газар хөдлөлтийн голомт нь 20 километрт, төв нь Минданао арал дээр байрладаг, 1,2 сая хүн амтай Давао хотоос 35 км зайд байсан аж. 

 

Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин