Ц.Сандуй нарын шүүх хурал эхэллээ


Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Уг эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт товлогдон шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 08.30 цагт хийхээр товлосон.
Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ