Ч.Хүрэлбаатар “матрын нулимс” унагаж, батлагдаагүй төсөв "баталгаагүй" болов
2019-10-31

 

Ирэх оны төсөв батлагдахаасаа өмнө хуулийн хоригт орж байна. Учир нь Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд 11.8 их наяд төгрөгөөр, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Мэдээж, манай төсвийн орлогыг уул уурхайн салбараас бүрдүүлдэг.  Харин ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд оруулсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтуудыг хүчингүй болголоо.  Үүнд:

 

 47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.

 

47.3.1. дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;

 

47.3.2. Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.

 

47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.

 

47.5, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дугаар заалтыг хассан шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.

 

ҮХЦ-ийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийнх.  Тиймээс ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотойгоор ирэх оны төсвийн төсөл дэх орлогод өөрчлөлт орохоор болж байна. Үүнд бухимдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ!!!” гээд л бухимдлаа. Сонгуулийн жилийн төсвийг 2019 оноос орлогыг  2.1 их наяд төгрөгөөр, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн Сангийн сайд бухимдах нь аргагүй.

 

Гэхдээ Сангийн сайдын тухайд ҮХЦ-ийн энэ шийдвэр ноцтой, гэнэтийн зүйл биш. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьж, чуулганаар хэлэлцэгдэж, ээлжит бусаар батлагдсан. Хаврын чуулганаар ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж УИХ үзсэний дагуу  өчигдөр Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэлээ. Өнөөдрөөр жишээлэхэд, ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа ч харгалзаж үзэх, эрсдлээ тооцох хувилбар Сангийн сайдад төдийгүй Засгийн газарт ч байсан. Түүнээс бус ҮХЦ-ийн гэнэтийн шийдвэр өнөөдөр Засгийн газрыг ээлжит бусаар хуралдахад хүргэсэн гэвэл итгэмгүй. Ажиглагчид Цэцийн шийдвэр Баялгийн санг дампууруулж, бүтээн байгуулалтыг зогсооно гэдгийг байгааг  онцолж байна. Тэгээд ч ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэгийн барилгыг засварлах, шинээр барих хөрөнгө оруулалтад илүү чиглэсэн. Учир нь МАН мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэх сүүлчийн жил. 

 

Үргэлжлүүлээд ҮХЦ улстөржсөн газар, улстөрийн томилгоотой, аль нэг нам, хэн нэг гишүүнд үйлчилж байна гэсэн шүүмжлэл өрнөж байна. Өнөөдрийн ҮХЦ-ийн даргаас эхлээд гишүүд энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд томилогдсон. Аль нэг нам, хэн нэг улстөрчдөд үйлчилсэн гэвэл эрх баригчдад овоглогдохоор байгаа. Тиймээс энэ удаагийн шийдвэрээр Цэц буруутгагдлаа ч  өөдөө хаясан чулуу өөрсдөд дээр нь унаж байгаа. Ер нь тэгээд ҮХУ Үндсэн хуулийн бус улстөрчдийн "манаач"-ийн үүрэг гүйцэтгэж байгааг дээр дооргүй шүүмжилдэг. Гэвч  ҮХЦ-ийг улстөрийн нөлөөнөөс ангид байлгах нэрийдлээр гишүүнийг нэг удаа 9 жилийн хугацаатай томилно" гэх заалтаас өөрөөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаагүй.  Дээрх өөрчлөлтийг ҮХЦ-ийн гишүүнийг бүрэн дархалж байна гэх шүүмжлэл ч байгаа. Хугацаа уртасгаж, нэг удаа томилсноор улс төрийн нөлөөлөл арилна гэдэг эргэлзээтэй.

 

Нөгөөтэйгүүр нөхцөл байдлыг урьдчилан мэдсээр байж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аюулын дохио мэт хүлээж авч, матрын нулимс унаган олон нийтийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Хүрэлсүх Хүрэлбаатар:
Хүрэлсүх Хүрэлбаатар нарын нутагтаа тавьсан төсвийн луйврын их мөнгийг хувааж бусад аймгуудын төсөвт байршуулахад болоод явчихна
2019-11-01
Зочин:
Дэлхий дахинд ашигт малтмал олборлогчдод өндөр хэмжээний роялти (нөөц ашигласны төлбөр), орлогын татвар, ашгийн татвар, гаалийн татвар зэрэг ногдуулдаг. Харин дэлхийд ганцхан Монголд роялти болон бусад татвараас чөлөөлдөг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Монголчууд үхэр!!!
2019-10-31
Зочин:
Цэцийн гишүүд эх орноосоо урважээ.
2019-10-31
зочин:
Цэцийн гишүүд зориудаар төсөв батлуулахгй гэж тулгаж захиалгаар шийдэж байгаа мэт.
2019-10-31